luvsandorj J.
luvsandorj J.
joined 15 years ago | Mongolia Mongolia
2
61
11,886
Хар үхэрт Жамсранжавын ЛУВСАНДОРЖ УРАН БҮТЭЭЛЧ Хувь хүний хөгжил, маркетингийн салбарт туршлага хуримтлуулсан. Монгол хүний авъяас чадварыг нээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр төвлөрч, байгууллагуудад “Ажилтны бүтээмж, баг хөгжүүлэлт”, хувь хүмүүсд “Өөрийгөө хөгжүүлэх аргачлал, бүтээлч амьдралын хэв маяг” сэдэвт зөвлөгөө сургалтыг өгдөг. Монголын авъяаслаг бүтээлч хүмүүс болон хүний хөгжлийн чиглэлийн байгууллагуудыг нэгтгэж дэмжихийн зэрэгцээ тэдгээрийн зорилго үйл ажиллагааг уялдуулан үндэсний үйл хэрэг болгоход чиглэн ажилладаг "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн нэгдлийг үүсгэн байгуулагч. Нью Медиа групп, ОDEL, ТАСО компанийн зөвлөх. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрлэгч жижиг дунд компаниудад тогтмол зөвлөгөө, сургалт өгч дэмжиж ажилладаг. Юнител групп, ТЭСО групп, Мастер групп, БльюМон групп, Төрийн банк, Багануур ХК, Багануурын цахилгаан механикийн үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Дельта констракшн, ҮСАХ зэрэг байгууллагуудад 100 гаруй удаагийн лекц, сургалт зохион байгуулсан. Зорилго нэгт нөхөдтэйгээ хамтран монгол хүний хөгжилд зориулан 30 орчим бүтээлч төслийг хамтран хэрэгжүүлээд байна.
We Use Cookies. 4shared uses cookies and other tracking technologies to understand where our visitors are coming from and improve your browsing experience on our Website. By using our Website, you consent to our use of cookies and other tracking technologies. Change my preferences
I Agree